“...ГАЛАВ ШАНХЫН ГОВЬДОО
ГАНДАА НЬ ҮГҮЙ ТООРОЙ
ГАНЖУУР ДАНЖУУР БАЙВ Ч
ШҮТЭЭН НЬ ҮГҮЙ ТООРОЙ...”
Нэгэн цагт Монгол улсын ерөнхий сайд асан П. Жасрай гуай алдарт Шилийн богдын орой дээр гарчихаад сэтгэл нь догдлон “-Нээрээ л адуу хөөмөөр санагдаж байх чинь юу вэ” хэмээн шүүрс алдсан гэсэн дурсамж яриа байдаг. Тоорой банди энэ үгийг сонсоогүй, дуулаагүй монгол хүн гэж бараг үгүй байх.Тоорой бандийн жинхэнэ нэр нь Нанзад бєгєєд энэ нэрээрээ олонд тєдий л алдаршаагvй бололтой байна. Ном, зохиол, домогт энэ нэрийг “торой”, “тоорой”, “”баньд”, “банди” гэж олон янзаар бичдэг. Ч. Бавуудорж Торой бандийн нэрийг "Торолзох" гэсэн vгнээс гарсан бололтой гэж тайлбарласан байна. / Ч.Бавуудорж "Тоорой бандийн тухай” гэснээс vзвэл сайн эр Нанзадад олноос хайрласан хоч буюу хvндэтгэл нэр нь гахайн зулзаганы нэр "торой" биш, тал хєндийн хаа нэгтээ торойн харагддаг тоорой модны нэр "Тоорой" байх магадлал их байгаа юм. Тиймээс дээр иш татсан номонд бичигдсэн Тоорой бандийн "Торой" гэсэн нэр буруу болж байна. Мөн Монгол орны тєв хєдєє, дєрвєн зvг найман зовхист "Тоорой банди" гэдэг уртын дууг дуулахдаа "Торой" гэж эхний vеийг богиноор хэлдэггvй "Тоорой" гэж уртаар уянгалуулан цохилж дуулдгийг ч саналтай. Эрдэмт хvмvvн Я. Цэвэл авхай "Монгол хэлний товч тайлбар толь" /УБ.1966/-доо /ногоон Цэвэл/"торой", "тоорой" гэдэг хоёр vгийн ялгааг тун ч тодорхой тайлбарлаж:
• Торой -гахай ба сарлагийн тугал, торой хариулах, торойгоо дагуулсан мэгж;
• Тоорой -ургамал. Удын намын нэг зvйл мод, дотроо олон зvйл бий,
• Торой цэцэг -ургамал. /Жvржийн цэцэгтэй адил бєгєєд навч бяцхан, зун цэцэглэдэг нэгэн зvйл цэцэг/;
• Тоорой -хурга ишгэнд тэжээл єгєхєд эс хэрэглэх бол vглэж дуудах vг,
• Тооройлох -Тоорой, тоорой гэж єндєр дуугаар аялгуулах, Хурга тооройлох-хэмээжээ.
Монгол орны тал хээр, уулын энгэр, зарим нэг баян бvрдийн орчимд хаа нэгтээ ов тов ганц нэгээр болон цєєн буурайхан тоогоор ургадаг Тоорой (Populus divorsifolia) мод цагтаа Баяндэлгэрийн уудам тал хєндийд говийн ганц айл шиг торойн харагдаж, хаврын цэнхэр зэрэглээ, ногооны униар хийгээд замын тоосон дунд "торолзох" тєдий vзэгдэж байсан нь лавтай. "Банди" гэдэг нь тєвд гаралтай vг бөгөөд бурханы шашны ёсны анхан шатны сахилтай, эрэгтэй хvvхдийг дуудах нэр гэж эрдэмтэн О. Сvхбаатар "Монгол хэлний хар vгийн толь" / УБ. 1997 /-онд бичжээ. Харин "баньд" гэж дээрх нэрийн нэг хувилбар болон бичигдээд байгаа vгийг Монгол хэлний тайлбар болон дvрмийн ба хадмал олон янз толиудад хичээнгvйлэн шvvж vзвээс огт байхгvй байна. Иймээс цаашид хэн боловч "баньд" гэж ярьж бичихгvй "банди" гэж ярьж бичиж байх нь зєв ажээ.
Тоорой банди, Тогос Чvлтэм, Харцага Бор, Халиу Дорж, Хүрэл Дампил, Хүрмэн Шар, Цахиур Төмөр, Ганган Төгс ...халхын сайн сонс оо
“Харсанаа авахгүй
Хаяагаа хадрахгүй
Хошуу нутгаа илчлэхгүй
Түмний өмнө шившигээ дэлгэхгүй... ” хэмээн шилийн сайн эрс тангараг єргєдєг байсан гэлцэнэ. Дарьгангын сайн эр Тоорой Банди Манж амбаны сvрэгчин хошууны эгэл ядуу ард зоны тєлєєнєє Монголын их баялаг мал сvргийг харийн хил давахаас нь ємнє “шомбодож” нутгийн ядуу олонд тараадаг байсан гэдэг. Иймдээ ч Дарьганга нутгийн ардын дуунд
“Тоорой бандиийг байхад
Торгоны сайныг өмслөө
Тоорой бандиас хойш
Тостой даавуу ч олсонгүй
Гэрийн хаяанд суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад
Хацрыг минь илдэгсэн...
Гуна гунжийн нуруунд
Гундаа нь үгүй Тоорой
Гучин хоёр хошуундаа
Баригдаа нь үгүй Тоорой доо
Цантын цагаан нуруунд
Цантаа нь үгүй Тоорой
Цахар найман хошуунд
Баригдаа нь үгүй Тоорой доо... “ гэж гардаг даа.
Гэвч энэ дууг Монголчууд бид хурим найр, наадам дээр дуулдагүй дуу гэдгийг та бүхэн бас мэддэг байх. Хань ижлээ санан ганихарсан дуу болохоор тэр байх. Нэгэнтээ тамгын тахруудад хєєгдєн Алтан Дарь овооноо морьтойгоо давхиж гараад бvслэгдэж буцах аргагvй болохдоо эгц урд руу нь бууж зугтаасан гэдэг жим єнєє ч Алтан овоонд байдаг. Дарь уул, Ганга нуураа дээдлэн шvтэж хээрээр гэр, хэцээр дэр хийн алдарт Шилийн богддоо идээшиж явсан Тоорой бандийн хєшєєг нутгийн зон олон Ганга нуураас холгvй босгосон нь энэ. Хєшєєний ар дахь самбар дээр
“Задарсан дээдсийн толгойд
Цахиур хагалахаас буцахгvй,
Ядарсан олноо ємгєєлєхєє
Ёс хууль гэж vзнэ” гэж бичсэн байдаг аа.